Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна