НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явж, 25.1 сая баримт хамрагджээ. Үүнээс:
- 30 мянган төгрөгийн азтан-22.642
- 100 мянган төгрөгийн азтан-2.262
- Нэг сая төгрөгийн азтан-237
- Гурван сая төгрөгийн азтан-25
- Таван сая төгрөгийн азтан -1 тус тус тодорсон байна.
Дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн нийт 25.167 иргэн азтан болсон ба энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөгийн азтан харин тодорсонгүй. Энэ удаагийн тохиролд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгож, EBarimt системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулжээ.