Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 20-нд нийт 5961 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 32 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
Үүнээс нийслэлд 31 нь бүртгэгдсэн. 30 нь Баянзүрх дүүргийн халдварын голомтоос бүртгэгдсэн. Нэг нь Франкфуртаас ирсэн нэг хүний шинжилгээнээс илэрсэн.
Ингээд Баянзүрх дүүрэгт голомтлон тархаж байгаа халдварын тоо 62 боллоо.
Үүнтэй холбогдуулан ойрын болон дам хавьтлын 1136 хүнийг илрүүлэн шинжилж, 600 гаруй хүнийг тусгаарласан. Шинжилгээ судалгааг үргэлжлүүлж байна.
Нийт 62 хүний 46 нь эхний шинжилгээгээр үлдсэн нь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Өргөн хүрээтэй голомт гарсанн учраас иргэд халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар сахихыг хүсье” гэлээ.
А.Сүх