Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Нарангэрэл "Манай улстай хоёр хөршид халдварын тоо эрстэй нэмэгдэж байна. Тодруулбал, ОХУ-д өдөрт шинээр 26-28 мянган хүн халдвар авч голомтын идэвх өндөр хэвээр байна. Дэлхийн бусад орнууд ялангуяа БНСУ, Японд өвчлөл сүүлийн сар гаруй хугацаанд тасралтгүй өсөж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, эрчимт эмчилгээний ор байхгүй болж байгаа гэсэн мэдээлэл байна.
Архаг хууч өвчтэй хүмүүс хүнд өвчилж байсан бол сүүлийн үед идэр настай хүмүүс эрчимт эмчилгээнд орох нь нэмэгджээ.
Нийслэлд халдварын дэгдэлт эрчтэй байгаа энэ үед хүн бүр өөрийгөө хамгаалж, дархлаагаа сайжруулах, хүн хоорондын зай барих, тайван амгалан байхыг зөвлөж байна. Яаран эмнэлэгт очихгүй байх нь чухал. Эмнэлэг бол эрсдэлтэй орчин гэдгийг анхааруулж байна" гэлээ.
А.Сүх