Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 5961 хүнд шинжилгээ хийснээс 32 хүнд халдвар бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээлсэн.
Шинээр бүртгэгдсэн халдварын 30 нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдээд байна. Ингээд Баянзүрх дүүрэгт голомтлон тархаж байгаа халдварын тоо 62 болж байна.
Тохиолдлуудын 46 нь эхний шинжилгээгээр, үлдсэн нь давтан шинжилгээгээр илэрчээ. Мөн тус дүүрэгт бүртгэгдсэн 62 тохиолдлын 12 нь эмч, эмнэлгийн ажилтан байгаа бол зургаа нь сахиар, найм нь энэ сарын 11-16-нд эмчилгээ хийлгэж байсан хүмүүс байна.
А.Сүх