Баянзүрх дүүргийн V хороонд бусдыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 19-нд 15.00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, 47 настай Б гэгч эрэгтэй согтуурсан үедээ маргалдсаны улмаас зүс таних 49 настай эрэгтэй иргэн Е-г хэвлийн тус газар нь хутгалаад зугтсан байжээ.
Ийн дуудлага мэдээлэл авсан цагдаагийн албан хаагчид буруутай этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Харин хохирогч яаралтай хагалгаанд орсон хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа юм.