Баянзүрх нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлогдон гарч буй. Тэгвэл энэ сарын 8-ны өдрөөс хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн, эмнэлээс гарсан өвчтөнүүд ХӨСҮТ-д хандан, шинжилгээ өгөхийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.
Ташрамд өгүүлэхэд тус эмнэлгийн голомттой холбоотой нийт 1136 хавьтал байгаа бөгөөд тэдний 302 нь эмч ажилчид, 225 нь өвчтөнүүд байгаа аж. Харин сахиур 93, гэр бүлийн ойрын хавьтал 596 хүн байгаа юм байна. Тэднийг шинжилгээнд хамруулахад 62 хүний хариу эерэг гараад байгаа юм.
Б.Баатар