Өнөөдөр Бархасбадь, Санчир гараг 0.1 хувийн давхцалд орох аж. Энэ үзэгдэл 397 жилд нэг удаа тохиох ховор тохиолд гэж одон орон судлаачид үзжээ.
Тодруулбал, эрдэмтдийн тооцсоноор хоёр гарагийн давхцал 794 жилийн өмнө 1226 онд тохиож байжээ. Дээрх гарагууд давхцах үзэгдэл нь 20 жилийн давтамжтайгаар их ойртдог байна.
Ташрамд дурдахад, Бархасбадь, Санчир гараг давхцах ховор тохиол Монгол Улсад нар жаргасны дараа 17.00-18.00 цагийн хооронд үзэгдэх аж.
Сэтгэгдэл (1)