Эрүүл мэндийн яамнаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох" санал гаргасан талаар эх сурвалж мэдээлэв.
Тодотговол, Баянзүрх дүүрэгт халдварын голомт хурдацтай нэмэгдэж байгаа учир дээрх саналыг гаргасан байна. Сүүлийн 24 цагийн дотор тус дүүрэгт 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, голомтын нийт батлагдсан тохиолдол 62 болоод байгаа юм.
Харин Эрүүл мэндийн яамны саналыг өнөөдөр 15 цагаас Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх аж.
Б.Баатар