Баянзүрх дүүргийн халдварын голомтын анхны тохиолдол болох эмэгтэйн гурав дахь удаагийн шинжилгээгээр ийнхүү коронавирусний халдвар илэрчээ. Тэрбээр арванхоёрдугаар сарын 7-ний өдөр 44 дүгээр сургууль дээр анх шинжилгээ өгсөн ч сөрөг гарсан. Дараа нь арванхоёрдугаар сарын 11-нд эмнэлэгтт хэвтэхдээ дахин шинжилгээ өгөхөд ч сөрөг гарчээ. Харин эмнэлгээс гарах болж, гурав дахь шинжилгээгээ өгөхөд эерэг гарсан байна.
Тиймээс дүүргийн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 9-16-ны хооронд хэвтэн эмчлүүлээд гарсан 76 хүнийг нэгбүрчлэн олж шинжилгээнд хамруулахад тэр дундаас найман хүнд халдвар илэрчээ. Эдгээр найман хүний ойрын хавьтал болох ар гэрийнхнийг бүгдийг тусгаарлан хяналтад авсан ба цаашдаа халдварын тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан үгүйсгэхгүй байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)