зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гавьяат эмч дүүргийн эмнэлгийг 970 гаруй сая төгрөгөөр худалдан авч өөрийн болгожээ

2020-12-22
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг “COVID-19” халдварын хамгийн том голомт болоод байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс голомтлон халдварласан 62 тохиолдлыг илрүүлээд байгаа ба тэдгээрийн нэг, хоёрдугаар хавьтал болох 300 орчим хүнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд цаг наргүй ажиллаж байна. Үүнээс үүдэн нийслэлд хатуу хөл хориог дахин 14 хоногоор тогтоох шийдвэрийг ч Засгийн газраас гаргалаа.

Эмнэлгийн бохир заваан орчинг өвчтөнүүд байнга шүүмжилж ирсэн  

“Энхсаран” сувиллаас анх халдвар дэгдэхэд бухимдсан иргэд буруутай хүмүүст хариуцлага тооцохыг удаа дараа шаардаж ирсэн. Төр, засаг ч тооцно гэдгээ мэдэгдсэн байгаа. Тэгвэл энэ удаад халдварын бүхэл бүтэн голомтыг бий болгосон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, хяналт тавьж ажиллах үүрэгтэй Нийслэлийн эрүүл мэндийн газын албан тушаалтнуудад хариуцлагын асуудлыг ярих нь цагаа олоогүй байж болно. Гэхдээ дотооддоо цар тахал алдсан энэ үед ариун цэврийн наад захын шаардлагыг огт хангаж  ажиллаагүй, сувилагчид нь нэг бээлийтэйгээр өвчтөнүүдэд тариа хийдэг, эргэлт сул чөлөөтэй, дуртай үедээ орж гардаг, бие засах болон бусад өрөөний ариун цэвэр бохир заваан, чийгшил, ариутгал халдваргүйтгэл муу гээд тус эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гомдол тасрахгүй гарч байсан. Энэ нь ч бодитоор биелж, өнөөдөр хамгийн эрсдэлтэй халдварын голомт боллоо.

Эмнэлгийг эд хөрөнгөтэй нь 970 гаруй сая төгрөгөөр худалдан авчээ

УИХ, Засгийн газрын шийдвэрээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг 1997 онд менежментийн хувьчлалаар хувьчилжээ. Эмнэлэг үйл ажиллагааныхаа зардлын 90 гаруй хувийг эрүүл мэндийн даатгалаас, үлдсэн хувийг өөрийн орлогоор бүрдүүлдэг байна. Төр эмнэлгийг бүх эд хөрөнгөтэй нь 970 гаруй сая төгрөгөөр үнэлсэн ба худалдаж авсан хүн нь Монгол Улсын гавьяат эмч Б.Даш-Яндаг аж. Харин ямар журмаар ажиллах гэрээг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай байгуулдаг байна. Эмнэлгийг хувьчилж авснаас хойш доордуулсан уу гэхээс дээрдүүлээгүй байна. Анх шинэ менежмэнтээр ажиллана хэмээж үйлчилгээндээ ихэд анхаарч,  эмч, ажилтнуудынхаа цалинг 20 хувиар нэмэх зэргээр ажиллаж эхэлсэн ч яваандаа эрч нь буурч, өнөөдөр тус эмнэлгээр үйлчлүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүд ам сайтай байх нь ховор болжээ. Анх тус эмнэлгийг 100 гаруй мянган хүн амд төлөвлөн барьж, байжээ. Гэтэл өнөөдөр хүн ам нь гурав дахин нэмэгдсэн ч дүүрэгт байх ганц том эмнэлэг нь учраас иргэд хандахаас аргагүйд хүрдэг байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хувийн эмнэлэг харьяаллын хүнээ авах уу, үгүй юу гэдэг нь тэдний асуудал

Тус эмнэлэгт өөр дүүргийн харьяаллын өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан гэх юм. Энэ нь халдварыг өөр дүүрэг рүү алдах эрсдэл үүсгэх юм биш үү гэсэн хэвлэлийнхны асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хувьчлагдсан хувийн эмнэлэг харьяаллын хүнээ хэвтүүлэх үү, өөр дүүргийн өвчтөнг авах уу гэдэг нь тэдний дотоод асуудал. Дүүргийнхээ харьяаллын өвчтөнөө авсан ч сахиур нь өөр дүүргийнх байж болно. Мэдээж, халдварыг өөр дүүрэг рүү тархаахгүй гэж хэлж чадахгүй ч тэгтлээ өндөр биш хэмээв.

Эмнэлгээс халдвар авсан гэх иргэд хууль, хяналтын байгууллагад хандана

Хамгийн гол нь, эзэн нь юмаа мэднэ. Бид хөндлөнгөөс яаж ч чадахгүй хэмээн сууж болмооргүй байна. Тэд хүний амь нас, эрүүл мэндийг ингэж гаргуунд нь гаргаж боломгүй юм. Эмчлүүлж байгаад эмнэлгээс халдвар авсан тухайгаа олон хүн баримттайгаар ярьж байгаа. Харин тэд эргээд цаг сайхан ирэхэд хууль, хяналтын байгууллагад хандана гэдгээ ч эхнээсээ илэрхийлээд эхэллээ. Төр, засаг ч тус эмнэлгийн удирдлагууд, эмч, ажилтнууд хаана алдаа гаргав. Олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж, нийслэлийг бүхлээр нь хорионд оруулсан буруутан хэн гэдгийг тогтоох учиртай. Мөн энэ бүхний хариуг гавьяат эмч Б.Даш-Яндаг танаас монголчууд шаардах эрхтэй билээ.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • зочин (43.242.242.42)
    энэ эмнэлгийн бүх юм хятадаас ямарч тендэр,хяналтгүй орж ирдэг. Эмнэлэг авснаас хойш эмч нар нь ядуурч өөрөө үр хүүхэд хэдэн давхар хауст амьдарч бна залитай хүн чанар муутай хүн эмч ажилчид өгүүлж бна
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.21.15)
    100 н жилээр С. Баяр Баярцогт Ганболд нарын хэрэгийг цагаатгаж болохгүй тэднээс болж монгол орон ард түмэн яаж ядарч байгаа билээ
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.21.15)
    Энэ өвчний үед хятад ногоогоор яадаг байна хятад ын хүнс бол хавдрын голомт шүү
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Бат (192.82.69.18)
    Бараг үнэгүй шахуу авчээ шалгаачээ буцааж төрдөө авах хэрэгтэй ард түмний өмч энэ мэт үнэгүй зальт этгээдүүдэд очсон байгаа шүү дээ
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Энэ бол хамгийн бүтэхгүй эмнэлэг (202.9.46.162)
    Энд маш олон хүүхэд энгийн ханиад, хатгаатай хөнгөн оччихоод хүндэрч, бүр сэхээнд орж, аргаа бараад Эх нялхаст очиж эдгэрч байхыг нүдээрээ харсан. Эмнэлгээ сайн ажиллуулах хэрэгтэй дээ, гавьяат эмч гуай минь.
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.94.44)
    Угаасаа л ЭМ ийн салбар унасан ш дээ. Ямар ч бодлого байхгуй.
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (64.119.19.100)
    Халдвар тархсан нь дараах шалтгаантай. 2р зэргийн лаборитори 1ч алга. Ингэхээр шинжилгээг өргөн хүрээгээр авч найдвартай хариуг богино хугауюцаанд гаргах боломжгүйгээс гадна эмнэлэгүүдээс шинжилгээний лаб-уудаасаа халдвар тархах нь баталгаатай болсон. Тэрнээс 1өрх -1 хүн шинжилгээ үр дүнгүй зүйл биш. Зүгээр л манайх үүнийг хийх хүчин чадалгүй юм. Эмнэлгүүд онцгой дэглэм хатуу журам мөрдөөгүй.Эмнэлгүүдэд цар тахлын үeийн бодлого удирдлагын дэмжлэг үзүүлээгүй бас санхүү эм хэрэгсэл хамгаалалт ариутгалын зүйлүүдээр дэмжлэг хангалтгүй бсан. ЭМийн салбарт хүний нөөцийн зох/б-уулалт муу.Эмнэлгүүдийн агаар сэлгэлт бохирын шугам хоолойн нөхцөл хог хаягдлын зохицуулалт маш муу нь дотор халдвар тархахад их нөлөөлсөн. Агаарын урсгалын үөв зохицуулалт байхгүйгээс ихэнх халдвар тархсан байх магадлалтай. Бас бохирын шугам дагасан халдварын нөхцөл их анхаарал татсан асуудал
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Ганболд.Д (150.129.141.106)
    950 сая төгрөгөөр авсан нь үнэн юм уу? 950 сая гэдэг чинь нэг жип машины л үнэ байна шүү дээ. Үүнээс улбаалаад улсын хэмжээний томоохон барилга байгууламж, төвлөрсөн газрууд, эд хөрөнгийн хувьчлал, худалдсан үйл ажиллагаанд шалгалт хийж дээрхийн адил ард түмний буюу улсын өмчийг зүгээр шахуу авсан газруудаас улс өмчөө буцааж эсхүл зөрүү мөнгийг гаргуулж авах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюунэрдэнэ өмч хувьчлалыг улсын хэмжээнд эхнээс нь шалгах асуудлыг хөндөж ярихад Зандаахүүгийн Энхболд эсэргүүцэж дургүйцлээ илэрхийлээд сүүлдээ чимээгүй болсон. Тиймээс маш их асуудал байгаа нь ойлгомжтой. Энэ талаар ард, иргэд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй, шимэгч хувалзнуудыг даруй илчилж шударга нийгмийн гэрэл гэгээг ийнхүү эхлүүлэхийг уриалж байна, нийтээр шахалт шаардлага байнга өгч ажиллая. Коронавирус хэдийгээр нийгмийн амьдралд хүндээр тусаж байгаа ч нуугдмал их зүйлүүдийг ил гаргаж буй нь сайшаалтай.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Ийм том эмнэлгийг 950сая төгрөгөөр барьдаг болчихсон юм уу. Шинэ эмнэлэгийг ямар үнээр барьдаг вэ. Тийм л үнээр худалдан авах ёстой. Тэгээгүй бол улсын өмчийг дээрэмдэж байгаагаас ялгаагүй. Шинэ эмнэлэгт ажиллах хамт олныг бүрдүүлэх нь шинэ эмнэлэг барихаас их зардалтай байдаг гэж байгаа. Хамт олныг бүрдүүлэхэд ямарч зардал гараагүй байна. Гадаад дотоодын олон газар бэлдэх шаардлага гардаг биз дээ.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Эмч (192.82.74.226)
    Нямдаваа сайд анагаахын ангийн хэдэн анддаа бэлэглэх шахуу анхны менежментийн хувьчлаоаар өгсөн эмнэлэг. Дээрдээгүй дордсон нь үнэн дээ . Коронагийн дэглэм барихгүй орлого хөөсөн учир дэндүү олон хүн хэвтсэн юм биш үү. Сайн мониторинг хийж дүгнэлт гаргаж, буруутай нь тогтоогдвол менежментийн гэрээг цуцлах хэрэгтэй. Нөгөө хувьчлагдсан ганц циркийн маань нөгөө тал л гэсэн үг дээ. Маш хариуцлагагүй явдал болжээ.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Дахин дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй юм бна даа
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Ер нь энэ эмнэлгийг 950000 сая тегрегеер авсан нь бас сонин байна бараа газрынх нь унээр
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.115.25)
    Ингэж ярьдаг эрүүлийг хамгаалах сайд бас байх уу. Хувийн эмнэлэг л бол аюулгүй байдал нь хамаагүй гэнэ шүү:
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.55)
    Энэ эмнэлэг хувийн бол үйлчилгээ сайн баймаар юм. Орлогын 90 хувийг бидний ЭМДаатгалаас улсаас авдаг болохоор тогтмол орлоготой тул үйлчилгээ муу байж таарлаа. Олон хүнийг өвчлүүлэн тул тэд шүүхэд хандахыг дэмжиж байна. Яаавдаа даанч. Хариуцлага байх ёстоы
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Корона вируст бас сайн тал байдаг юм байна. Цэвэрч байдалд, арвилан хэмнэгч байдалд сургаж байна дээр нь төр засгийн зарим булхайг хүртэл илрүүлж байна.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • зочин (103.68.107.37)
    эмч нар нь чадвар сул ер нь сахиурыг хамаагүй орууж гаргадаг хэн нь сахиур хэн нь өвчтөн нь ялгах аргагүй байдаг байсан олон ч хүн энэ талаар хэлэх байх дүүрэгт ганц хувийн эмлэлэг учир эрэлт хэрэгцээ их энэ хирээрээ эмч нар нь их зантай
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • зочин (103.68.107.37)
    энэ эмнэлэг ер нь халдвар хамгаалалт маш муу зөвхөн мөнгө л санхүүжилт харж үйлчилдэг газар байсан одоо нэг бурхан олон түмэн зоосны нүхээр хардаг яюдлыг нэг ил болгож дээ олон хавар нэгэндээ гэж бөөрний эмч хүүхэн өвчтөнг хүртэл эмчлэхгүй хэл ам хийсэн гээд ялгаварлан гадуурхаж байсан шүү дээ хариуцлага ер нь маш хангалтгүй зөвхөн хүний тоо санхүүжилт гэж үлаардаг энэ өвгөн одоо идэж болсон шүү олон түмнээс өгсөн гавьяа шагналаар зулгуудаад мөнгө их олсон болоо шүү одоо тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • ахмад эмч (64.119.23.202)
    естой зальны хөрөнгө гэж энийг хэлнэ.ЭМЯ нд байхдаа мэдээлэл ойр байдгаараа хувьчилж авсан.одоо өөд нь татаж чадахгүй ,улс буцааж аваад дахин дуудлага худалдаа явуулах нь зөв
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Баатар (202.9.46.45)
    Улаанбаатар хотын дүүргүүдийн эмнэлэг дотроос хамгийн гайгүй эмнэлэг бусад дүүргийн эмнэлэг улсын болохоор хүнийг хүн тоодоггүй эднийх бол хамаагүй хариуцлагатай СХД ийн эмнэлэгт ярьж хөөрөөд гайгүй хэвтэж байсан аав минь гэнэт даралт нь ихсээд жижүүрийн эмчид нь хэлэхээр очно явж бай гээд 1 цаг гаруй өрөөндөө утсаар яриад тусламж үзүүлээгүйн улмаас харвалт өгч өнгөрч байсан СБД ийн 100 айлын эмнэлэг бас заваан бохир хариуцлага байхгүй
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.186.218)
    ГАВЬЯТ ЭМЧ ГЭДЭГ ЧИНЬ ӨНӨӨГИЙН БАЙДЛААР НЭГ ГАЙХУУЛААД БАЙХ ЗҮЙЛ БИШ БОЛЖЭЭ. ХАРИН ЧИГ ЮУ ХИЙСЭНДЭЭ ГАВЬЯТ БОЛОВ, ЯМАР ЗААМААР БОЛОВ ГЭХ АСУУДАЛ ГАРДАГ БОЛЖЭЭ.ОДОО БҮР ГАВЬЯАТУУДААС БОЛГООМЖЛОХ ЦАГ
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.186.218)
    ЭНЭ САЙДЫНХААР БОЛ АРИУН ЦЭВЭР МУУ БАЙГАА НЬ ЭНЭ ЭМНЭЛГИЙН ХУВИЙН АСУУДАЛ БОЛЖ ТААРЧ БАЙНА.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
    • Заби
      Битгий гуйвуулаад бай л даа. Сайн унш. Ариун цэвэр муу байгаа нь хувийн асуудал гээгүй. Өөр харъяаллын хүн авах нь тэдний хэрэг гэсэн байгаа биз дээ. Угаасаа хувийн эмнэлгүүд харъяалал харгалзахгүй биз дээ.
      2020 оны 12 сарын 22
  • Зочин (82.144.201.2)
    970 сая төгрөг гэдэг чинь одооны ханшаар 340 гаруй мянган ам. доллар болж бна даа. Нэг джипийн үнэтэй бна шүү, ямар ч хямдхан юм билээ....
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шунал (202.9.46.35)
    Ариун цэвэр маш муу цэвэрлэгээ ариутгал маш муу зохион байгуулалт асар муу мөнгө авч байвал хамаагүй сэтгэл зүрхээрээ хандаагүй жишээ нь маш тодорхой боллоо.улсын мэдэлд эргүүлэн авч шалгалт оруулах нь зүйтэй.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Иргэн (82.144.201.2)
    Энэ хүн монгол иргэдийнхээ төлөө, эх орныхоо ирээдүйн талаар юу ч хийхгүй этгээд бна. Иймд эмчилгээний үйл ажиллагаа явуулах лизенцийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Энэ хувийн эмнэлэгт хамаатан, төрөл садангийн хүмүүс бөөгнөрчихсөн, чадалгүй хэдэн эмч байгаа. Харин хувийн өмч байгаа учраас боломжтой зарим эмнэлэгийн тоног төхөөрөмжийг нь улс худалдан авах нь зүгээр болов уу. Барилгын хувьд дүн шинжилгээ хийгээд цаашид ашиглаж болох эсэхийг тодорхойлох дүгнэлт гаргах, улс шинээр нэг дүүргийн эмнэлэг барих мөнгө байгаа байлгүй дээ.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.46.86)
    ЭМЯ ны сайдын буруу Эмнэлэг бол эмнэлэг л байх ёстой. Эд хөрөнгө, менежмент нь хувийнх байна биз. Иймд энэ гавъяат, сайдтайгаа хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлагыг одоо тооц юу г нь хүлээх вэ дээ
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.187.200)
    хувиин эмнэлгүүд наана гоё ариутгал бол аймаар дөө эмя хөсүт уок нок хариуцлага алдсан хяналтаа орхигдуулсан эмч эмнэлгиин ажилтнууд халдвар хамгаалалтаа зөрчсөн
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • S (66.181.176.168)
    Setgel baival bolno doo
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.184.105)
    Ийм том эмнэлгийг 970 саяаар аваад ЭМД аас зардлын 90 хувиа авна. Тэгээд өөд нь татчихгүй яасан сэтгэлгүй шунал вэ
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.9.46.183)
    Ard tymen medeegyi bxad emnelegyydiig xuvichlaad duussan yum bish yy. Za yaxav uvchin ungurungyyt byx zardal bolon bulxai luivariig shuuxiin umnu shuulgex bolno
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    ХАРИУЦЛАГА ТООЦ...УЛС БУЦААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • зочин (64.119.25.89)
    хувийн эмнэлэг одоо халдвартай холбоотой зардлыг өөрөө даана биздээ
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (66.181.180.47)
    huviin emnelgiin hariutslaguitei holbootoi bna sh tee. 1997 ond huvichlagdsan geheer AN -iinhnii balag duusahgui umaa.
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • ах (203.91.112.130)
    эрүүл мэндийн сайд нэртэй тэнэг МАН-ийн тавиул чамд Монгол хүнийн эрүүл мэнд хамаагүй юү? Өвчтэй өвчиггүй хүмүүсийг нэг дооргүй эмнэлэгт хольж хаячихаад надад хамаагүй гэдэг яасан том шаар вэ?
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • ах (203.91.112.130)
    эрүүл мэндийн сайд нэртэй тэнэг МАН-ийн тавиул чамд Монгол хүнийн эрүүл мэнд хамаагүй юү? Өвчтэй өвчиггүй хүмүүсийг нэг дооргүй эмнэлэгт хольж хаячихаад надад хамаагүй гэдэг яасан том шаар вэ?
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • зочин (202.131.245.226)
    юуны төлөө Гавьяат өгдөг юм,ямар аргаар авдаг юм ,их үл бүтэх хүмүүс байх юм,
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.76.222)
    1-рт: ЭМ сайд нь "хувьчлагдсан эмнэлэг төрд хамаагүй" гэж хэлэх буруу!!! Эрүүл мэндийн бодлого хувийн эмнэлэгт ч хамаарах л ёстой!!! Эс тэгвээс ЭМЯ гэж байх ямар хэрэгтэй юм бэ? 2-рт: Баянзүрхийн эмнэлэг миний л мэдэхээр 2015 онд л лав маш муу үйлчилгээтэй, палаат нь хүйтэн, бохир заваан, өвчтөнд тавих анхаарал сул - яая даа гэмээр газар байсан шүү!!! Хэрэв хувьчлалын гэрээний болзол биелүүлэхгүй байгаа бол гэрээг цуцалж, чадах багт шилжүүлэх нь ЭМЯ-ны үүрэг шүү дээ!!! Зүгээр л хөндлөнгөөс шүүмжлээд гайхаад сууж болохгүй биз дээ??
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
    • Сайн мэргэжилтэн (гавьяат эмч) заавал сайн мэнэжер байх ёстой биш л дээ. Соц. нийгмийн үед сайн малын эмч, зоотехникчийг нэгдэл, САА-н дарга болгоод хаячихдаг, гэтэл тэр нь хамаг ажил унагаад дуусдаг байж билээ!!!
      2020 оны 12 сарын 22
  • dn (202.9.46.199)
    УЛСАД БУЦААЖ АВ
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Ээж (202.9.46.199)
    ЯЛАНГУЯА ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ЗАРИМ НЭГ СУВИЛАГЧ, ЭМЧ НАР НЬ МАШ ХАЙХРАМЖГҮЙ. МАНАЙ ХҮҮХЭД 2 ХОНОХДОО ДАРАЛТАА ҮЗҮҮЛЖ ЧАДААГҮЙ. БҮДҮҮН ХАР АХЛАХ СУВИЛАГЧ АВГАЙ ААШ ЗАН ГЭЖ АВАХ ЮМ БАЙХГҮЙ, СЭТГЭЛГҮЙ ХОГИЙН АМЬТАН
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Өчигдөр 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Өчигдөр 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Өчигдөр 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Өчигдөр 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК