Арванхоёрдугаар сарын 21- ний байдлаар ХӨСҮТийн Тандалт судалгааны албанаас 12357 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос дэгдэлттэй аж.
Үүнд, эмнэлгийн ажилтан хоёр, хоёр сахиур, хоёр өвчтөн, гэр бүлийн хүмүүс гээд эмнэлгээс голомтлон гарсан халдварын тоо 75 боллоо. Ийнхүү нийслэлд халдварын батлагдсан тохиолдол 219 боллоо.
Тиймээс иргэдийг ялангуяа Баянзүрх дүүргийн оршин суугчид голомтлон гарсан халдвараас сэргийлж, эрсдэл хажууд тань байгааг анхаараарай хэмээн хүслээ.