Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан, хоёр сахиур, эмчлүүлж байсан дөрвөн өвчтөн, гэр бүлийн ойрын хавьтал болох таван 5 хү гээд нийт 13 хүнээс коронавирус илэрч, тус дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тохиолдол 72 боллоо.
Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдолд зайгаа барих, мөн хуваарийн дагуу шинжилгээндээ хамрагдахыг ХӨСҮТ-өөс хүслээ.
Мөн халдвартай 13 иргэний ойрын хавьтлын 147 иргэнийг шинжилгээнд хамруулсан ба тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа аж.