Энэ сарын 21-нд нийт 12357 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос дэгдэлттэй аж.
Улсын хэмжээнд нийт 1006 батлагдсан тохиолдлоос 541 нь эдгэрээд байна.
Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжжээ. Иргэдийг халдвар хамгааллынхаа дэглэмийг тогтмол барихыг анхааруулж байна.
А.Сүх