Цар тахлын халдварын том голомт болоод буй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хөл хорионд байгаа өвчтөн, сахиурууд айдас түгшүүртэй байна. Өвчтөнүүд өрөөндөө 3-4-үүлээ.
Гэтэл нэгнээс нь коронавирусний халдвар илэрч, тусгаарлахаар авч явсан ч одоог хүртэл өвчтөний хэвтэж байсан ор, нөмөрч байсан хөнжил, цагаан хэрэгсэл зэргийг авч явж ариутгах нь бүү хэл овоолоод орон дээр нь орчихсон тэр хэвээрээ олон хонож байгаа аж.
Энэ тухай өрөөнийх нь хүмүүс эмч, сувилагч бүгдэд нь хэлээд үл тоож байгаа гэнэ.Тиймээс тэд эрүүл ирээд эмнэлгээс халдвар аваад гарах бололтой хэмээн эмээж сууна.