Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон.
Тодруулбал, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ асрах хугацаанд шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад эхийн шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлж байна. Энэхүү хуулийн үйлчлэлд 17140 эхийг хамруулж, шимтгэлийн хөнгөлөлтөд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
У.Тэргэл