Сайн дурын даатгал төлдөг эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 2020 оноос эхлэн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дундажаас 100 хувиар тооцон олгож эхэлсэн билээ.
Өмнө нь 70 хувиар тооцдог байсан ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үр дүнд 11.3 мянган даатгуулагч эх гурван тэрбум төгрөгийг тэтгэмж дээрээ нэмж, тооцуулж авахаар болж байна.
У.Тэргэл