Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Засгийн газраас нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан талаар мэдээлэл хийж байна.
Энэ хугацаанд 15 аж ахуйн нэгжийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдана бол бусад байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана гэдгийг тодотгов. Мөн тэрбээр "Хүнсний худалдааны төв, дэлгүүрүүд өглөө 7 цагаас оройн 22 цагийн хооронд ажиллах зохицуулалт хийсэн. Харин энэ хугацаанд шар айраг болон дарс худалаалахыг хязгаарлахгүй гэдгийг онцоллоо. Учир нь өмнө нь бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд иргэд ямар зан үйл хийх төлөвшилд суралцсан гэж ойлгож байгаа. Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосонтой холбоотойгоор нэлээд олон сөрөг үр дагавар гарч байсан. Тодруулбал, хууль бусаар согтууруулах ундаа худалдах, шаардлага хангахгүй, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчил ихээр гарч байсан. Тиймээс энэ удаа 18 градусаас доош хэмжээний согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн. Харин ямар нэгэн сөрөг үр дагавар гарвал тухайн цаг тухайд нь зогсоох болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)