Хатуу хөл хорио тогтоохтой холбогдуулан зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгсэл QR кодоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Өмнө нь 23900 тээврийн хэрэгсэлд QR олгосон ба тэдгээр иргэний QR код автоматаар идэвхжинэ. Гэхдээ загвар өөрчлөгдөн хуучин загвар нь хүчингүй болсон учир дахин хэвлээд авах шаардлагатай.
Харин энэ хугацаанд нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэг автобусанд 12-15 хүн суулгах зохицуулалт хийнэ.
Мөн Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд такси үйлчилгээний 800 гаруй автомашинд QR код олгоно. Такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн, одоо эрүүл мэндийн дэглэм мөрдүүлээд 12-р сарын 23-наас эхлэн 800 такси, 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна.
Нийтийн тээврээр зорчиход иргэд картаа цэнэглүүлэх хэрэг гарна. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй" гэв.
Б.Бат