Хатуу, хөл хорио тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан 430 зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлэн, шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга И.Баттөгс мэдээллээ. Мөн тэрбээр "Эдгээрээс 138 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, 68 иргэнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан бол 175 зөрчлийг өдгөө шалгаж байгаа.
Харин бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин тогтоохтой холбоотойгоор цагдаа, дотоодын цэргийн 6818 алба хаагч хяналт шалгалт хийж, үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр 3175 алба хаагч хяналт тавьж, эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.
Б.Баатар