Засгийн газар, УОК, нийслэлийн Захирагчийн гаргасан тогтоол шийдвэрийн дагуу бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Шинжилгээ авах 12 цэгт өнөөдрийн байдлаар 8827 иргэн шинжилгээ өгч, ажил хэвийн явж байна. Мөн 19001063 дугаараас хуваарийг тодруулж болно.
Бүх нийтийн хөл хорионы дэглэмийн энэ үед төвлөрөл үүсгэхүй, гаргасан хуваарийн дагуу харьяа сургуулиудад очиж шинжилгээгээ өгөөрэй. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб энэхүү мэдээллийг дүүргийнхээ иргэдэд өдөр бүр өгч, хүссэн асуултад хариу өгч, санал шүүмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байх болно.
Мөн СӨХ-д орцны халдваргүйжүүлэлтийг сайжруулж ажиллахыг үүрэг болгож байна.