Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
“ДҮТ” ХХК-ийн Диспетчерийн инженер Б.Цэрэнбат “Эрчим хүчний хэрэглээ 1147 мВТ байна. импортоор 108 мВт цахилгаан авчээ. Өчигдөр цахилгааны хэрэглээ 1135-1140 мВт орчим байсан бол өнөөдөр бага зэргийн өсөлттэй байна. Эрчим хүчээ хэмнэж, зөв зохистой хэрэглээрэй” гэж уриаллаа.
Нийслэлийн ачааллын хувьд өчигдөр 811 мВт хүрчч, 11 хувиар өсжээ. Өнөөдрийн хувьд Зуслан чиглэлийн айл өрхүүд өмнөх өдрөөс 51 хувь, Баянхошуу чиглэл 15 хувийн өсөлттэй байна. Бусад чиглэлийн цахилгааны хэрэглээ хэвийн байна.
А.Сүх