Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил энэ үед бага насны хүүхэд ханиах, халуурах, суулгах шинж тэмдэгтэй томуугийн өвчлөл дэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 719 тохиолдол бүртгэсэн ба энэ нь өмнөх жилтэй харьцуулбал 10 хувиар бага аж.
Харин иргэд амны хаалт зүүн, халдваргүйжүүлэлтийг сайн хийж байгаа учраас томуу томуу төст өвчлөл дэгдсэн энэ үед хүүхэд тань халуурч, гүйлгэж, ханиаж байвал юуны түрүүнд эмнэлгийн байгууллага руу авч явахгүй байхыг эмч нар зөвлөж байна. Харин утсаар зөвлөгөө авч, аль болох гэрээр эмчлэхийг зөвлөж байна.