Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 22-нд нийт 4134 хүнд шинжилгээ хийснээс 57 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс эмнэлгийн холбогдолтой 55 тохиолдол байна.
Энэ дэгдэлтэд 131 хүн өртсөн байна.
Тиймээс яаралтай хариу арга хэмжээ авах, бусад хавьтлуудыг тогтоох болог иргэдийн анхаарал маш чухал байна. Харин нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт нэг нь Цэргийн төв эмнэлгийн эмч халдвар авчээ.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1063, үүнээс 561 нь эдгэрээд байна" гэлээ.
А.Сүх