Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Энэ сард үйлдсэн дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 542 иргэн ирсэн. Энэ онд хийгдэх тусгай үүргийн нислэг дуусч байна. Өнөөдрийн байдлаар гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдынхаа яамаар дамжуулан авч байна. Гадаадаас яаралтай буцах хүсэлтэй 2000 гаруй иргэн байна.
Мөн Франкфурт нислэгээр коронавирустэй иргэн ирж чадаагүй. Энэ иргэнтэй холбоотой асуудлаар Элчин сайдын яамнаас тодорхой мэдээлэл гаргасан.
Дээрх иргэнтэй холбоотой асуудлаар маш олон ташаа мэдээлэл гарсан. Өнгөрсөн хугацаанд гадаадаас нутаг буцах хүсэлтэй байсан иргэдийг эх оронд нь авчрах түүнчлэн тусгай үүргийн нислэгт хамрагдахаар хүлээж байсан иргэдийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байсан үед иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сайн дураараа элэг нэгтнүүддээ туслалцаа үзүүлж байсан. Эдгээр иргэд, байгууллагууддаа баярлалаа.
Мөн Франкфуртад үлдээд байгаа дээрх эмэгтэйд сайн дураараа тусалж, гэртээ байлгаж байгаа иргэнд талархаж байгааг хэлье.
Тухайн эмэгтэйг энэ сарын 29-нд Чех улс руу буцаагаад Элчин сайдын яамнаас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэл байрлуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан. Энэ саналыг ч тус иргэн хүлээн авч зөвшөөрсөн” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)