Ус, цаг уур орчны шинжилгээний байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр, цаашид 16 аймгийн 60 гаруй суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж.
Тиймээс Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад өвс, тэжээл хүргэх бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Энэ талаар ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх “ Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг үнэгүй олгохоор болсон. Энэ ажлыг удахгүй зохион байгуулна” гэлээ.
У.Тэргэл