Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар тусгай горимд шилжин ажиллаж байна.
Тодруулбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний хоёр дугаар байрнаас авч, харин бусад /иргэний, эд хөрөнгийн/ улсын бүртгэлийн үйлчилгээг нийслэлийн есөн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын өдрүүдэд 09:00-14:00 цагийн хооронд авах боломжтой аж.