Монгол Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар, монгол орны нийт нутгийн 60 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Цас их хэмжээгээр орсны улмаас Увс аймгийн Давст, Түргэн, Сагил, Завхан аймгийн Цэцэн-Уул, Говь-Алтай аймгийн Цээл, Эрдэнэ, Гуулин, Есөн булаг, Баянхонгор аймгийн Баянхонгор, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Өвөрхөнгай аймгийн Есөн зүйл, Хужирт, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд, Айраг, Алтанширээ, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Халзан сумдад цагаан зуд болох эрсдэл үүсчээ.
У.Тэргэл