ДЭМБ мутацад орсон шинэ вирус хурдтай тархаж байгаад цочирдох, сандрах хэрэггүй. Учир нь, тархалтыг зогсоох боломжтой хэмээн уриаллаа.
Тус байгууллага дэлхийн эрдэмтэдтэй хамтран вирусийн генетикийн өөрчлөлтийг судалж байгаа ба удахгүй тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа аж. Өнөөдөр Их Британиас гадна Австрали, Нидерланд, Исланд, Дани улсад энэхүү вирусийн халдварын тохиолдол илэрчээ.
Их Британи улсад халдвар тараах чадвар 70 хувь учраас дотооддоо хөл хориогоо чангатгасан байна. Мөн дэлхийн 35 орон тус улстай агаарын хилийн харилцаагаа зогсоосон байна.
У.Тэргэл