Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ц.Батбаяр нийслэл хотын агаарын чанарын талаар мэдээлэл өгөхдөө “24 цагийн турш агаарын чанарыг хянах суурин харуул Улаанбаатарт 15, орон нутагт 25 ажилладаг.
Эдгээр автомат харуулууд агаар дахь түгээмэл тархалттай, хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, PM10, PM2.5, тоосонцор зэрэг бодисын үзүүлэлтийг тодорхойлдог.
Улаанбаатарын агаарын чанар өнгөрсөн арваннэгдүгээр сар болон сүүлийн долоо хоногт дундаж буюу бага бохирдолтой гарсан. Агаарын чанарын индексийг их бохирдолтойгоос эхлэн зургаан түвшингээр авч үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд дөрвөн зэрэглэлээр буурсан” гэв.
У.Тэргэл