Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цагаандавааны хогийн цэгийн нэг ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хогийн цэгээс халдварын тохиолдол илэрсэн тул үйл ажиллагааг түр зогсоосон байна. Тиймээс тухайн Цагаандавааны хогийн цэгт хог хаягдлаа төвлөрүүлдэг иргэд, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэр, Хан-Уул дүүргийн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг дээр хүлээн авахаар болжээ.
Б.Баатар