Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдварын томоохон голомт болсноос тус дүүргийн бүх айл өрхийн нэг гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн.
Нийт 90 орчим мянган хүнийг хамруулахаас өнөөдрийн байдлаар 20 мянга орчим нь шинжилгээгээ өгчээ.
Харин энэ ажил сүүлдээ нэлээд назгайрч, иргэд хойрго хандаж байгаа тул дүүргийн Онцгой байдлын шуурхай штабаас шинжилгээ өг хэмээн дуудсан ч шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгоно гэдгээ мэдэгдлээ. Мөн эхнээс нь ч торгоод эхэлчихжээ.
Иргэний үүргээ биелүүүлж дуудсан цагт очиж шинжилгээгээ өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 50 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалттай юм.
У.Тэргэл