Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 11800 хүнд PCR шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, нэг тохиолдол нь Токиогийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс халдвар илэрсэн. 393 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол боллоо. Харин таван тохиолдол нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтын хавьтлын давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Үүний өвчтөн 2, сахиур 2, гэр бүлийн хавьтал нэг илэрч Баянзүрхийн голомт 136 тохиолдол боллоо.
Улаанбаатарт бүртгэгдсэн 279 тохиолдол боллоо.
Харин , Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 605 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1069 болсон. Үүнээс 584 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 476 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 55, хөнгөн 414 хүн байна" гэв.
Б.Баатар