Коронавирусний халдвар дэлхий дахинд тархаад жил орчмын хугацаа болж байгаа. Энэ хугацаанд цар тахалтай нүүр тулж байгаа эмч, эмнэлгийн ажилтанууд шантрах, ядрах хандлага дэлхий дахинд төдийгүй манай улсын хувьд ч ажиглагдаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ажлын байран дээрээ ажилласан эмч, эмнэлгийн ажилчид маань 14 хоног дахин тусгаарлагдаж байгаа. Ингэхээр ар гэртээ анхаарал хандуулах, цаг зав гаргах нь маш бага байгаа учраас шантрах, асуудал гарч байгаа нь нууц биш. Тиймээс коронавирусний халдвартай тэмцэх эмч, эмнэлгийн ажилтанг сургаж, дадлагажуулах ажлыг хийж, хүний нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Монгол Улсад эмч, эмнэлгийн ажилтан 40 хүн халдвар авч, өвчилсөн байна. Тэдний 15 хүн нь эдгэрч, дараагийн шатруу шилжжээ. Ер нь өвчтөнгүүдтэй нүүр тулж ажиллаж, халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдынхаа сэтгэл санааг өргөх, тэдэндээ талархаж, дархлааг нь дэмжих нь чухал гэдгийг онцоллоо.
Б.Бат