Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д “РС Молл" дэлгүүрийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлага 2020.12.23-ны өдрийн 18:17 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:22 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан байна.
Утаажилтын бүсээс 2 хүүхэд, 15 том хүн, нийт 17 хүнийг эсэн мэнд гаргажээ.
Сэтгэгдэл (2)