Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт арванхоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд 70 мянгаас 80 мянган иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор УГТЭ-ийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79, 136-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.