Дотоодод халдвар тархаж, хөл хорио тогтоооснтой холбогдуулан зарим бараа бүтээгдэхүүн хомсдоод байсан. Тэгвэл өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар ОХУ-аас дөрвөн вагон өндөг, Замын-Үүдийн хилээр нарийн ногоо орж ирж байгаа талаар мэдээлсэн.
Дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэд ШӨХТГ хяналт, шалгалт хийж байна. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "ОХУ-аас импортоор орж ирж байгаа өндөг нь Монгол улсад 400 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа учраас зах, худалдааны төвүүдээр 450 орчим төгрөгөөр зарагдаж байна.
Бидний хувьд анхнаасаа импортын өндөг дээр хяналт тавихгүй гэдгийг мэдэгдэж байсан.
Дотоодын "Түмэн шувуут", "Баян" компаниудын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл задгай өндөгийг 340 төгрөгөөр нийлүүлж байгаа тул зах худалдааны төвүүд өөрсдийн зохих ашиг, НӨАТ нэмээд 360-400 төгрөг хүртэл худалдаалж байна. Энэ үнэ хэвээр байгааг хэлье" гэлээ.
Сэтгэгдэл (2)