Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баатархүү: Халдварт өвчин биднийг ялгахгүй. Тиймээс иргэн бүрийг хариуцлагатай байхыг уриалж байна

2020-12-24
0
ЖИРГЭХ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа. 


-Энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэл хотод хөл хорио тогтоогоод байна. Нөхцөл байдал хэр байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг энэ сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тушаал гарч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС сонсогчид хорио цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 

-Үүрэг гүйцэтгэх хугацаанд гарч буй хүндрэл, бэрхшээл байна уу?

-Нийтлэг илэрч байгаа зөрчил нь иргэд өмнөх QR кодтой хөдөлгөөнд оролцох, мөн шинэчилсэн QR кодоо авсан хэдий ч зориулалтын бусаар хөдөлгөөнд оролцох, хүн тээвэрлэх, онцын шаардлагагүйгээр гэрээсээ гарч бүлэг, бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргаж байна. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эхний өдөр буюу энэ сарын 23-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид зөвшөөрөгдсөн 15 байгууллага, үйл ажиллагаанд хамааралгүй, зорилго тодорхойгүй 4907 иргэнийг гэрлүү нь буцааж, 3020 иргэнд амны хаалт хэрэглэх талаар сануулсан, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай 900 иргэнийг эмнэлэг рүү явуулсан байна. Хөл хорио тогтоож байгаа нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас,  аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажил гэдгийг иргэн бүр ухамсарлаж, хариуцлагатай байхыг уриалж байна.

-Хязгаарлалт тогтоосон хэдий ч замын хөдөлгөөний ачаалал урьдынх шиг буурахгүй байна. Энэ юутай холбоотой вэ?

-Нийт 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тодорхой тоогоор НЗДТГ-аас QR код шинээр олгож байгаа гэтэл иргэд QR кодгүй хөдөлгөөнд оролцох, QR кодтой хэдий ч үндсэн чиглэлээсээ өөр зорилгоор хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна.  Халдварт өвчин та биднийг ялгахгүй тиймээс иргэд маань Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн гэртээ байж, шаардлагатай тохиолдолд гэрээс гарч байгаа бол амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барьж оролцохыг уриалж байна.

Дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Үүнд, 

  1. Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  9. Банкны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  13. Оршуулгын үйл ажиллагаа
  14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  15. Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна. 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
"Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    16 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатай
    29 мин
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
    31 мин
  • "Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
    40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    2 цаг 4 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    2 цаг 5 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    2 цаг 12 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    2 цаг 40 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    3 цаг 3 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    3 цаг 11 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    3 цаг 25 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    3 цаг 51 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    4 цаг 1 мин
  • Хятадын Шаньси мужид нүүрсний уурхай дэлбэрсний улмаас 82 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархаджээ
    4 цаг 19 мин
  • Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдавгын ХОМ
    4 цаг 30 мин
  • Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
    4 цаг 31 мин
  • Элчин сайд Б.Энхсүх Хааны дипломат корпусын маршал Алистэр Харрисоныг хүлээн авч уулзлаа
    4 цаг 36 мин
  • ОХУ-ын довтолгооны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 90 гаруй хүн шархаджээ
    4 цаг 58 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна
    5 цаг 20 мин
  • Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн тэмцээн болно
    5 цаг 27 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК