Дархан-Уул аймагт сүүлийн 20 хоногт коронавирусний халдварын тохиолдол шинээр илрээгүй байна.
Тиймээс дахин найм хоногийн дараа буюу 28 хоногт халдвар илрэхгүй тохиолдолд голомтыг хумьж чадлаа гэж үзэн хатуу хөл хорионы дэглэмийг суллан энгийн горим руу шилжүүлэх юм байна.
Монгол Улсын зургаан аймаг, нийслэлд коронавирусний халдвар тархаж, дор бүртээ таслан зогсоохоор ажилласан. Хамгийн үр дүнтэй ажилласан нь Дархан-Уул аймаг гэгдэж байгаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)