БНХАУ-ын томоохон их сургуулиудын нэг Бээжингийн багшийн их сургуулийн Өвөрмонгол болон Шинжааны монгол оюутнууд цар тахлын хүнд үеийг давахад дэм болох зорилгоор хандив цуглуулж, манай улсад илгээсэн байна.
Энэхүү аянд 31 оюутан оролцсон бөгөөд нийт 4500 орчим юань буюу хоёр сая төгрөг босгожээ. Мөн тус сургуулийн нэгэн Өвөрмонгол оюутны ар гэрийнхэн тусгайлан өнчин хүүхдүүдэд туслаарай хэмээн 1200 юань буюу 500 орчим мянган төгрөг хандивласан байна. Ингээд энэ мөнгөөр Баянгол дүүргийн тусламж нэн шаардлагатай 25 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.