Баянзүрх дүүргээс итгэл хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн эзэмшлийн “Батхаан” төв коронавирусний шинэ голомт болоод буй. Баянзүрх дүүргийн VII хороонд байрлах тус төвд тандалт судалгааны баг ажилласан ба УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд түүний эзэмшлийн хэд хэдэн баар цэнгээний газар XIII хорооллын Сансар орчимд байдаг аж. Тэрбээр дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан ба 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
У.Тэргэл