Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 8863 хүнд PCR шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод зургаан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын ойрын хавьтлаас илэрсэн. Тодруулбал, 2 сахиур 2 өвчтөн гэр бүлийн 2 хүнээс халдвар илэрлээ.
Харин , Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол 285 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1075 болсон байна" гэв.
Б.Баатар