Коронавирусний цар тахлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа эсэх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусний цар тахлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Ер нь бэлэн байдлын зэрэгт шилжин хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Харин гуравдугаар сард анх Монгол Улсад коронавирусний халдвар анх бүртгэгдэж байхад бид мөн л тохирсон арга хэмжээ авч, дотооддоо халдвар алдахгүй арван сарын хугацаанд барьж чадсан. Гэхдээ дэлхий нийтэд цар тахал газар авч, халдварын голомтыг дотооддоо алдсан. Тиймээс ч энэ хугацаанд голомтыг тархаахгүй хавьтлыг хумих зэрэг бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна" гэв.
Б.Бат