Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн талаарх мэдээлэл гарч, тус эмнэлгийн үйл ажиллагааа түр зогсоод байгаа тухай мэдээлэл байгаа. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас урьдчилсан байдлаар вирус илэрсэн.
Тус төвийн 600 гаруй ажилтны 300 ажилтанд шинжилгээ урьдчилсан байдлаар хийхэд хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Тиймээс баталгаажих шинжилгээг хийж байна. Коронавирус илэрсэн тохиолдолд бид иргэддээ мэдээлэл өгнө. Харин дээрх тохиолдол нь бүрэн батлагдаагүй байна" гэлээ.
Б.Баатар