Чингэлтэй дүүрэгт нэг гэр бүлийн арван хүн угаартжээ. Тэдний ахмад нь 50 настай бол гэрт зургаан настай болон гурван сартай бага насны хүүхдүүд байжээ.
Чингэлтэй дүүргийн XIX хороонд уг харамсалтай явдал болсон бөгөөд тэднийг Цэргийн төв госпиталын хорлого тайлах тасагт аваачин эмчилгээг эхлүүлсэн байна.
Харин ямар шалтгаанаас болж угаарсаныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Тиймээс иргэдийг сонор, сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна.