Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 25-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 14227 хүнд PCR шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт долоон халдвар илэрсэн байна. Дөрөв нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрлээ. Тодруулбал сахиур нэг, өвчтөн хоёр, гэр бүлийн нэг хүнээс халдвар илэрлээ. Харин хоёр тохиолдол нь хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтан нэг нь тэдний хавьтал байна. Хавьтал болсон 400 хүнээс халдвар илэрээгүй.
Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол 292 боллоо.
Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 618 боллоо. Харин Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1082 болсон. Үүнээс 711 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 362 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд гурав, хүнд гурав, хүндэвтэр 32, хөнгөн 416 байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)