Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтанаас коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн дунд тархаад байсан. Тэгвэл дээрх сэжигтэй тохиолдол батлагдаж, халдвар илэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтан, мөн тэдний ойрын хавьтал болсон нэг хүнээс халдвар илэрсэн байна. Тиймээс тус голомттой холбоотой 112 ойрын хавьтал илрүүлээд ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. Мөн хоёрдогч хавьтал болох 500-гаад хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж. Урьдчилсан байдлаар 400 гаруй хүний шинжилгээнд вирус илрээгүй байна.
Б.Баатар