Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шинэ хотхоны зүүн талд байрлах траншейнээс нас барсан хүний цогцос олджээ. Тодруулбал, дулааны шугамын худаг дотроос ногоон өнгийн Air force гэсэн бичиглэлтэй ноосон цамц, хар өнгийн нимгэн куртик, хар саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай, хэн болох нь тодорхойгүй хүний цогцос олдсон байна.
Тэгвэл уг цогцсыг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)