Хавдар судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн эмч, сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа билээ. Даваа гараг гэхэд хэвийн ажиллаж эхэлнэ хэмээн найдаж байсан ч талаар болсон юм.
Тиймээс тус төвд хагалгаа хийлгэх байсан эмэгтэйчүүдэд Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газарт, харин ерөнхий мэс заслыг Баянгол дүүргийн эмнэлэгт хийхээр болсон байна.
ХСҮТ энэ долоо хоногтоо гаднаас өвчтөн хүлээн авахгүй ба хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд эмчилгээг нь хэвийн хийх ба одоогийн байдлаар тус эмнэлэгт 134 өвчтөн, 78 сахиур байгаа аж.
Мөн өвчтөнүүдийн гаднаас ирж химийн болон туяа эмчилгээ, боолт хийлгэж байгаа өвчтөнүүдийг эмнэлгүүдэд хуваарилан хийх ба энэ талаар өнөөдөр тодорхой зарлах юм байна.
У.Тэргэл