Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цусаа өгөх донорууд багасч, үүнийг дагууд цусны нөөц ч багасчээ. Иргэдийн хөл хориог хорьсон, мөн дийлэнх байгууллагуудын үйл ажиллагаа зогсч иргэд гэртээ байх болсон тул цусаа өгөх иргэдийн тоо ч дагаад буурчээ.
Тиймээс Цусны төвөөс доноруудад урилга явуулж урьж эхэлжээ. Мөн энэхүү урилгаа үзүүлээд автомашин нь QR кодгүй ч ирж шинжилгээ өгч болох бөгөөд хавдрын болоод бусад эмнэлгүүдэд цусны дутагдалд орж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Тиймээс өөрийгөө эрүүл гэж боддог 18-45 насны залуусыг ирж цусаа бэлэглэхийг тус төвөөс хүслээ.